Зорилго

Сангийн зорилго

Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн зорилго нь нээлттэй мэдлэгийн даяар нөөц, үзэл санаа, арга барил, технологийг боловсролд өргөнөөр нэвтрүүлж, боловсролыг төр, олон нийтийн хамтын ажиллагааны өргөн талбар болгон хөгжүүлэх замаар хэл, түүх, соёл, үндэсний эрх ашгаараа нэгдмэл, даярчлагдсан дэлхийд өрсөлдөн амьдрах чадвартай, бүтээлч, хамтач монгол иргэдийг сургаж хөгжүүлэх насан туршийн боловсролын үндэсний шинэ тогтолцоог бий болгоход оршино.

Хамрах хүрээ, зорилтууд

Нээлттэй боловсролын үзэл санаа, арга барил, технологийг өөрийн орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв, тулгамдсан зорилтуудыг харгалзан дараах чиглэлээр түгээн дэлгэрүүлж, төрийн болон төрийн бус байгууллага, шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгч талуудын үйл ажиллагааны уялдаа, нэгдмэл байдлыг хангаж, талуудын стратегийн түншлэлийг дэмжин ажиллана. Үүнд:

  • Эрдэмтэн, мэргэжилтнүүд: Нээлттэй мэдлэг, боловсролыг хөгжүүлэх үндэсний болон олон улсын хамтын ажиллагаа, төслүүдэд өргөнөөр оролцож, нээлттэй бүтээл гаргаж, үндэсний соён гэгээрлийг өрнүүлнэ.
  • Багш, оюутнууд: Боловсролын даяар нээлттэй нөөц, технологийг идэвхтэй ашиглаж, үндэсний нээлттэй нөөц, технологийг бүтээж, хөгжүүлж, сургалтад өргөнөөр нэвтрүүлнэ.
  • Ажил олгогч, бизнес эрхлэгчид: Нээлттэй мэдлэгийн бүтээгдэхүүн, технологийг ашиглах, хамтран бүтээх үйл ажиллагаа, зах зээлд идэвхтэй оролцож, тасралтгүй суралцаж, чадваржиж байх боловсон хүчний хөгжлийн бодлогыг байгууллагын хөгжлийн тулгуур зарчим болгоно.
  • Шийдвэр гаргагчид: Бүх шатны боловсролын  байгууллагуудад нээлттэй мэдлэг, боловсролыг тэргүүлэх чиглэл болгож, эрдэмтэн, багш, мэргэжилтнүүд, бизнес, олон нийтийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, насан туршийн боловсролын үндэсний тогтолцоог бий болгох төлөвлөлт, удирдлага, хууль эрх зүй, санхүүжилт, зах зээлийн хөгжлийн бодлого  боловсруулж шатлан хэрэгжүүлнэ.

Ойрын ирээдүйн зорилтууд:

  • Англи хэлний бүх нийтийн сургалтын онлайн сүлжээ
  • Бизнес эрхлэгчдэд зориулсан Онлайн Энтрепренер Академи
  • Дээд сургуулиудад Google Education багцыг бүрэн нэвтрүүлнэ.
  • Төслүүдэд хувийн хэвшил, олон нийтийн санхүүжилтийг татах схемүүд
  • Төрөл бүрийн сургалт, курсуудыг олон улсын байгууллагуудтай хамтран бэлтгэх, лицензээр авах талаар харилцаа тогтоон ажиллаж байна.