Он цагийн хэлхээс

  • 2016.04.03.  Их дээд болон ерөнхий боловсролын сургуулиудын багш нар, судлаачид болон боловсролын мэргэжилтнүүдэд зориулсан сошиал сайт www.k12.mn ийг ашиглалтад орууллаа.
  • 2016.02.17.  Академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэлийн хууль зүйн нэр томьёоны тайлбараар монгол хэлний викитоль баяжигдаж, анх удаа цахим хэлбэрээр олон нийтийн хүртээл боллоо.
  • 2016.01.21.  Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулдаг 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа ЕБСийн багш нарын үндсэн сургалтад Хан Академийн сургалтыг албан ёсоор суулгав.
  • 2016.01.21. БСШУЯ-ны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан, БМДИ, Боловсролын хүрээлэн, МУИС болон МУБИС хамтран НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
  • 2015.12.29. БМДИийн сургагч багш нар, арга зүйчдэд дунд нээлттэй боловсролын арга хэлбэр болох Хан Академийн нээлттэй хичээлүүдийг сургалтад ашиглах боломжуудын талаар танилцууллаа. Энэхүү танилцуулах сургалт нь Энэхүү танилцуулах сургалт нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн үндсэн сургалтын хөтөлбөрийн нэг хэсэг болж байгаа юм.
  • 2015.12.15. Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас санаачлан “Монгол хэл бичиг цахимд” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав. Бага хурал Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл Иргэншлийн Дээд Сургуулийн хүндэтгэлийн танхимд болов.
  • 2015.10.11. Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн төвийн сургуулийн багш нар, Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Дундговийн Сайнцагаан, Өвөрхангайн Баян-Өндөр сумын багш нарт зориулан нээлттэй боловсролын Хан Академийн видео хичээлүүд, Гүүгэл багцыг сургалтандаа ашиглах боломжуудыг танилцуулах сургалтыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 1-р дунд сургууль дээр зохион байгууллаа.
  • 2015.05.21. АНУ-ын Азийн сангийн төлөөлөгч Вэнди Рокеттэй дижитал ном, ном хөтөлбөрийн талаар санал солилцож, хамтын ажиллагааг эхлүүлэв.
  • 2015.04.13. Нээлттэй боловсролын НЭГ Монгол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулах үйл ажиллагааг Төрийн ордны иргэний танхимд зохион байгуулаа.
  • 2015.02.16. Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны бага, дунд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн багийнханд зориулсан сургалтыг Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт дээр зохион байгуулав.
  • 2015.01.29. “Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны захиалгаар хэрэгжүүлж буй Нээлттэй боловсролын арга хэлбэр, Гүүглийн сургалтын багцийг хос хэлний сургалттай лаборатори сургуулиудад ашиглах нь” сургалтыг хос хэлний сургалттай Монгол Тэмүүлэл, Шинэ Эрин, Шинэ Эхлэл лаборатори сургуулиудын багш, сургалтын менежерүүдэд хийв.
  • 2014.12.01. НЭГ Монгол төслийг төлөөлж, Б.Бурмаа Гүүгэл корпорацийн боловсролын хөтөлбөрийн багт санал тавьж, Гүүглийн Боловсролын багцаар монголын бүх багш, оюутнуудыг хангах хэлцлийг хийв.
  • 2014.12.22. “Нээлттэй боловсролын арга хэлбэр, Хан Академийн дэлхийн түүхийн видео хичээлүүдийг сургалтад ашиглах нь” сургалтыг Боловсролын хүрээлэнгийн салбар хариуцсан шинжээчид, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институтын арга зүйч багш нар болон ерөнхий боловсролын сургуулийн түүхийн багш нарт хийв.
  • 2014.11.18. “Нээлттэй боловсролын арга хэлбэр, Хан Академийн математикийн видео хичээлүүдийг сургалтад ашиглах нь” сургалтыг ерөнхий боловсролын сургуулиудын багш нарт хийв.
  • 2014.03.28. Нээлттэй боловсролын НЭГ Монгол үндэсний хөтөлбөр батлагдав.
  • 2014.02.14. БШУЯ-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай хамтран Нээлттэй боловсролын НЭГ Монгол хөтөлбөрийг боловсруулав.
  • 2013.11.09. Нээлттэй боловсролын НЭГ Монгол төслийн хүрээнд Гүүгэл нээлттэй сургалтын багцыг их дээд сургуулиудад үнэгүй тарааж эхэллээ.
  • 2013.10.16. Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн УЗ-ын дарга Д.Энхбат, Гүйцэтгэх захирал Б.Бурмаа нарыг хоёр улсын харилцаа, боловсрол, мэдээлэл технологийн чиглэлд оруулсан хувь нэмрийг үнэлж, Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстон Төрийн одон медалиар шагналаа.
  • 2013.08.26. Нээлттэй Мэдлэг Боловсролын Санг төлөөлж Б.Бурмаа нээлттэй боловсрол, онлайн сургалтын дэлхийн томоохон шинэлэг бүтээл болсон АНУ-ын Хан Академитай видео хичээлүүдийг нь монгол хэлнээ орчуулан интернэтэд үнэ төлбөргүй түгээн дэлгэрүүлэх гэрээнд үзэглэлээ.
  • 2013.06.13. Канадын Олон Улсын Хөгжлийн Судалгааны Төвийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн DREAM IT төсөл, НЭГ Монгол Төслөөс санаачлан Багшийн мэргэжил Дээшлүүлэх Институттэй хамтран “Боловсролын Нээлттэй Нөөц” сэдвээр үндэсний семинарыг зохион байгууллаа.
  • 2013.05.30. Нээлттэй Мэдлэг Боловсролын Санг төлөөлж Д.Энхбат Creative Commons-ын Mонгол дахь салбарыг байгуулах гэрээнд үзэглэлээ.
  • 2013.01.12-24. Сидней дэхь Гүүглийн салбараас зохион байгуулсан Гүүглийн Боловсролын сургалтыг Б.Бурмаа дүүргэв.