“Сургалтад мэдээлэл харилцааны технологи, боловсролын нээлттэй нөөцийг үр дүнтэй хэрэглэж буй багшийг шалгаруулах үйл ажиллагаа” амжилттай зохион байгууллагдаж дүнгээ гаргалаа

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан хамтран Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн төв байгууллага үүсэж хөгжсөний 60 жилийн ойд зориулан  “Сургалтад мэдээлэл харилцааны технологи, боловсролын нээлттэй нөөцийг үр дүнтэй хэрэглэж буй багшийг шалгаруулах үйл ажиллагаа”-г амжилттай зохион байгууллаа.
“Сургалтад мэдээлэл харилцааны технологи, боловсролын нээлттэй нөөцийг үр дүнтэй хэрэглэж буй сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багшийг шалгаруулах үйл ажиллагаа”-г сургуулийн өмнөх боловсролын багш нар мөн ерөнхий боловсрол сургуулийн багш нарын дунд үндсэний хэмжээнд зохион байгуулсан юм. Уралдааны материалуудыг СӨБ, бага боловсрол, суурь бүрэн дунд боловсрол, мэдээллийн технологи болон ерөнхий гэсэн ангиллаар хүлээн авч БМДИ, НМБС, Цахим мэдлэг кампусын хамтарсан шинжээчид үнэлгээ өгч, шалгарууллаа.
2016 оны 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 22-ны хооронд зохион байгуулсан энэхүү уралдаанд улаанбаатар хот болон орон нутгаас шалгарсан 62 багшийн хичээл оролцсоноос ангилал тус бүрд 2, нийт 10 багшийн хичээл шалгарсан юм. Шалгарсан багш нарыг “Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн төв байгууллага үүсэж хөгжсөний 60 жилийн ой”-д зориулан зохион байгуулж буй “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” сэдвэт онол, практикийн IV бага хурлын хаалтын үйл ажиллагааны үеэр урамшуулж, батламж олголоо.

ШАЛГАРСАН БАГШ НАР

Сургуулийн өмнөх боловсролын багш ангилалд

Н.Отгонсүрэн, Баянхонгор аймгийн 10 дугаар цэцэрлэг “Болжмор” үйл ажиллагаа.
Э.Одзаяа, Увс аймаг 6-р цэцэрлэг “Шөнийн байшин” шүлэг

Бага боловсролын багш ангилалд

Ц.Саранчимэг, Орхон аймаг Баян-Өндөр “Наран” цогцолбор Шүлэг дуурайн зохиох
Б.Ариунаа, Д.Цэрэндолгор, О.Бадам, Ө.Загдхорлоо, М.Цэндсүрэн нар, Ховд аймгийн Цаст алтай ЦС Тойрог ба Дугуй

Суурь, бүрэн дунд боловсролын мэдээллийн технологийн бус багш ангилалд

Г.Цогбадрах, Сэлэнгэ, СБ-1 Sweethome програм ашиглан барилгын загварын план зургийг зурах
Д.Шинэбилэг, Архангай, ЕБ-4-р сургууль My daily routines

Мэдээллийн технологийн багш ангилалд

Э.Энхмандах, Нийслэлийн  84-р сургууль MS Excel Conditional Formatting
Б.Энхцацрал, Нийслэлийн 111-р сургууль “Focusky” илтгэл танилцуулга бэлтгэх програм

Хан Академийн нээлттэй хичээл болон талбарыг үр дүнтэй ашиглаж буй шилдэг багш ангилалд

П.Цолмон, Хөвсгөл аймаг ЭДЦС Куб, параллелопипед түүний дэлгээс
Б.Ариунаа, Д.Цэрэндолгор, О.Бадам, Ө.Загдхорлоо, М.Цэндсүрэн нар, Ховд аймгийн Цаст алтай ЦС Тойрог ба дугуй

 

Та бүхэндээ шалгарсан багш нарын хичээлүүдийг цувралаар хүргэх болно.
Хан Академий нэрэмжит шагнал хүртсэн багш нарын хичээлийг үзнэ үү.

Багш: П.Цолмон, Хөвсгөл аймаг ЭДЦС
Хичээлийн нэр: Куб, параллелопипед түүний дэлгээс

Багш нар: Б.Ариунаа, Д.Цэрэндолгор, О.Бадам, Ө.Загдхорлоо, М.Цэндсүрэн нар, Ховд аймгийн Цаст алтай ЦС
Хичээлийн нэр: Тойрог ба дугуй