Боловсролын нээлттэй лиценз

Creative Commons олон улсын байгууллагын Монгол дахь албан ёсны салбараар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан ажиллаж, дараах ажлыг гүйцэтгэж байна:

· Төр засаг, боловсрол, хувийн байгуулагуудын мэдээлэл, зохиогчийн эрх бүхий ажил, судалгааны тайлан, тоо баримт, зураг, боловсролын болон бусад дижитал эх сурвалжийг нээлттэйгээр лицензжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
· Монголын иргэд, эцэг эх, сурагч оюутнууд боловсролын болон дижитал эх сурвалжийг байнга чөлөөтэй хуваалцах ажлыг төрийн санхүүжилтээр дэмжих талаар хамтран ажиллах
· Хэрэглэх, дахин хэрэглэх болон зохиогчдод зохиогчийн эрхийн дагуу зөвшөөрөл авахад нь зохиогчийн эрхийн хууль зүйн зөвшөөрөл авахад нь туслах.
· Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нээлттэй өгөгдлийг ашиглах бизнесийн шинэлэг загварыг бий болгоно.
· Ерөнхий боловсрол болон бусад төрийн үйлчилгээний салбарт боловсролын нээлттэй эх сурвалжийг бий болгох болон хэрэглэх, бодлогын зохицуулалтыг шинэчлэн сайжруулахад дэмжлэг үзүүлэх.
· Зохиогч, багш нар болон бизнес эрхлэгчдэд нээлттэй лицензийн талаар мэдлэг олгох, хэрэглэхийг дэмжих.
· Монгол орон болон, монголчуудад нийгэм эдийн засгийн үр ашгаа өгөх шинэлэг үйл ажиллагааг дэмжих.

 Creative Commons лицензийг Монголд боловсролын нээлттэй эх сурвалжийн хүрээнд 2011 оноос ашиглаж байна.

2010 оны 10-р сард DREAM IT болон Канадын Олон Улсын Хөгжлийн Судалгааны төвийн дэмжлэгтэйгээр “Боловсролын нээлттэй эх сурвалж” үндэсний семинар зохион байгуулагдсан. http://bit.ly/DREAMIT_OER_OCT2010

Мөн 2011 оны 9-р сард “Нээлттэй өгөгдөл, Нээлттэй засаг, Боловсролын нээлттэй эх сурвалж” семинарыг зохион байгуулсан. Энэхүү семинарын үеэр DREAM IT төслийн санхүүжилтээр хэрэгжиж буй хоёр судалгааны төсөл зарим материалаа боловсролын нээлттэй эх сурвалж болгож байгаагаа албан ёсоор зарласан.http://bit.ly/DREAMIT_OER_SEPT2011

Байгалийн нөөцийн нутгийн иргэдэд түшиглэсэн хамтын менежмент http://www.cbnrm.mn

Боловсролын давалгаа ТББ – сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн багш, эцэг эхчүүдэд зориулсан сургалтын материал http://www.davlagaa.mn

2012 оны 7-р сард болсон хурлаар НЭГ (Open Network for Education) Монгол төслийг анх нийтэд зарласан. Энэхүү төслийн хүрээнд Монголд Нээлттэй Боловсролын Нөөц Материалыг хөгжүүлнэ. http://www.one.mn/

Монголын боловсрол, төр засгийн болон бусад байгууллагуудын хүрээнд СС лицензийг ашиглах сонирхол ихээхэн нэмэгдэж байна. СС лицензийн монголчилсон хувилбарыг гаргах нь энэ чиглэлд ахиц дэвшил гаргах, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэц болно.

СС лиценз нь зохиогчдод өөрийн бүтээлийг түгээн тараах, түгээн тараагдсаны үндсэн дээр хүлээн зөвшөөрөгдөх буюу өөрөөр хэлбэл сурталчилгааны хэрэгсэл болдог.

СС Монгол нь боловсролын эх сурвалжийг нээлттэйгээр лицензжүүлэн ашигласнаар албан болон албан бус боловсролын салбарт хүний нөөц, сурах боломжийг нэмэгдүүлнэ.

СС Монгол нь Азийн болон дэлхийн бусад СС салбаруудтай үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах, эх үүсвэрийг хамтран ашиглах болон стратеги тактикийн хүрээнд хамтран ажиллах болно.

Leave a Reply