Гүүгл цахим сургалтын багц

Нээлттэй боловсролын НЭГ Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд БСШУЯ-ны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас санаачлан бүх ерөнхий боловсролын болон их сургуулиудыг нээлттэй сургууль болгох зорилгоор дэлхий нийтэд өргөнөөр ашиглагддаг Гүүгл нээлттэй сургалтын багцаар үнэ төлбөргүй хангаж байна. Багш, сурагчид <нэр>@<сургуулийн нэр>.edu.mn болон <нэр>@<сургуулийн нэр>.mn хаягтай имэйл, видео холболт, файлын сан, хувийн вики, блог сайт, нийгмийн сүлжээ болон бусад олон функц бүхий онлайн багц хэрэгсэлтэй болсноор хаана байгаагаас үл хамааран, сургалтын мэдээлэл болон файлууддаа компьютер, таблет, гар утас зэрэг интернэтэд холбогдох төхөөрөмжүүдийг ашиглан чөлөөтэй нэвтрэн, засварлах боломжтой.

Имэйл

Нэмэлт сервер, тоног төхөөрөмж худалдан авах эсвэл шинэчилсэн хувилбарыг нь төлбөртэйгээр татаж авах шаардлагагүй, ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр автоматаар шинэчлэгдэнэ. Спамын өндөр хамгаалалттай имэйл рүүгээ хэзээ ч хаанаас ч нэвтэрч болох төдийгүй видео дуудлага хийх, харилцах боломжтой. Санах ой нь хязгааргүй учир имэйлийн хайрцаг дүүрэх асуудал үүсэхгүй. Сургуулийн имэйлийг хувийн имэйлүүдээс ялгаж ашиглах нь сургалтын үйл ажиллагааг илүү үнэ цэнэтэй, цэгцтэй болгоно.

Гүүгл Драйв /Google Drive/

Баримт, хүснэгт, зураг, илтгэл болон үзүүлэн танилцуулах хуудас дээр нэгэн зэрэг ажиллах,  дурын газраасаа файлуудаа ашиглах шилдэг шийдэл юм.  Баримт, хүснэгтүүд дээр ганцаараа ажиллах биш өөрийн хамтран суралцагчид болон багш нартайгаа онлайнаар нэгэн зэрэг ажиллаж, бусдын хийсэн эсвэл хийж байгаа өөрчлөлтүүдийг харж, санаа бодлоо үлдээж,  хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой.
Хүн бүрт тухайн баримтын хамгийн сүүлийн хувилбар онлайнаар үргэлж нээлттэй байх тул бичиг баримтыг олон хувь хэвлэж, тараах шаардлагагүй болно. Өмнөх хувилбарууд устаж алга болохгүй архив хэсэгт хадгалагдсаар байх болно.

Гүүгл анги /Google Classroom/

Гэрийн даалгавар, бие даалтын ажлуудыг цахимаар дүгнэх нь багшийн ажлыг хөнгөвчилнө. Гүүгл цахим ангийг ашиглан нээлттэй сургалт хийх боломжтой бөгөөд багш сурагчид файлуудаа олон түвшинд хуваалцах давуу талтай.

Гүүгл сайтс /Google Sites/

Энэ нь сургуулийн дотоод вэбсайтыг хялбараар хийх боломжийг олгодог.  Давуу тал нь чухал мэдээ мэдээлэл, календарь, сургууль, анги, танхимтай холбоотой зүйлсийг нэг дор төвлөрүүлэх, харилцах суваг, мэдээллийг ил тод нээлттэй байлган, дотоод бүтцийг илүү зохион байгуулалттай болгоно. Сайтсыг бүтээхэд HTML кодчлолын ямар ч мэдлэг шаардлагагүй.

Гүүгл календарь /Google Calendar/

Гүүгл календарь бол хичээл, эцэг эхийн хурал, товлосон ажлын цагуудыг зохицуулах цагийн менежментийн систем юм. Найз нөхөд, багш, сурагчидтайгаа бүлгийн календарь үүсгэх боломжтой ба энэ календарийг бүлгийн гишүүд шинэчлэх, хүсвэл хувийн календарьтаа оруулж болно. Багш, сурагчид өөрсдийн хүсэлтээр аль календарийг ил харуулахыг сонгох боломжтой.

Сургуулиуд сургуулийнхаа нэгдсэн үйл ажиллагааний хөтөлбөр, улирлын болон албан ёсны амралтууд, шалгалтын хуваарь зэргээ Гүүгл календарь дээр хийж, сургуулийн вэбсайтад байрлуулж¸ ашиглаж байна.

Гүүгл цахим сургалтын багцад шилжсэнээр:

Сургууль, багш нарын хувьд:

  • Сургуулиуд өөрийн бүртгэлтэй домэйн нэрээр Гүүгэл цахим сургалтын багцыг ашиглаж, сургуулийн нэрээрээ имэйл хаягаа баталгаажуулна.
  • Гүүгэл цахим сургалтын багц нь Gmail-д суурилсан имэйл учир хандалт хурдан, спамын өндөр хамгаалалттай.
  • Багш, сурагчид, захиргаа, хүний нөөц гэх мэтчилэн алба хэлтэс, сонирхлын бүлэг (спорт, хобби, хичээлийн ангиллаар эсвэл ангиар) үүсгэж, мэдлэгээ хуваалцаж, санал бодлыг сонсох, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах зэрэгт ашиглана.
  • Орон зайн хувьд ялгаа гарахгүй учир онлайн сургалт, семинар зохион байгуулж, гарын авлага, сургалтын материалаа сурагчдад хүртээмжтэйгээр тараах боломжтой.
  • Сургуулийн мэдээллийн технологийн зардлыг хэмнэнэ.
  • Сургуулийн домэйн дээрх бүх аккаунтын имэйлийн хайрцаг болон Drive хэмжээ хязгааргүй.

Сурагчдын хувьд:

  • Даалгавар, бие даалт, багийн ажлыг хамтран гүйцэтгэх, шалгуулах,  зөвлөгөө авахад хялбар болох ба явцыг хянах боломжтой.
  • Багш сурагчдын хамтын ажиллагааны талбарыг өргөжүүлж, сургалтыг нээлттэйгээр тэгш хүртээмжтэйгээр авна.
  • Ямар ч компьютер, мобайл төхөөрөмжөөс ашиглах боломжтой.
  • Насны ангиллын дагуу 13-аас доош насны хүүхдийн имэйлийн хэрэглээг сургууль, эцэг эх хамтран хамгаална.

 

Гүүгэл цахим сургалтын багцад хэрхэн хамрагдах вэ?

Гүүгэл цахим сургалтын багцад хамрагдах хүсэлт бүхий албан бичгээ project@one.mn хаягаар электрон хэлбэрээр, дараа нь эх хувиар нь илгээнэ. Албан бичигт дараах мэдээллүүдийг багтаасан байна.

  • Сургуулийн нэр, харилцах хаяг, удирдлагын мэдээлэл
  • Гүүгл цахим сургалтын багцыг хариуцан ажиллах мэдээллийн технологийн ажилтан, багшийн мэдээлэл /Овог нэр, албан тушаал, утас, имэйл хаяг/
  • Сургалтын багцыг авах тоо /нийт багш, ажилтан, сурагчдын тоо/
  • Сургуулийн домэйн нэр /edu.mn домэйн нэртэй бол давуу тал болно. Бусад домэйн нэр нэмэлт баталгаажуулалт шаардана./

Leave a Reply