Хан Академийн нээлттэй сургалт

Нээлттэй мэдлэг боловсролын орчин үеийн хандлага, технологийн боломжийг боловсролын чанарын шинэчлэлд ашиглах эхлэлийг тавьж, нээлттэй боловсролын Нэг Монгол үндэсний хөтөлбөрийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд боловсролын үндэсний тогтолцоог нээлттэй боловсролын үзэл санаа, арга хэлбэрээр баяжуулж, бүх түвшний сургалтад нээлттэй боловсролын дэлхий нийтийн чиг хандлагыг тусгаснаар багш, мэргэжилтэн, эцэг эх, суралцагчдын хамтын ажиллагааны өргөн талбарыг бий болгож ажиллалаа.

New Picture

Нээлттэй боловсролын арга хэлбэрүүдийн дотроос дэлхий даяар асар хурдтай түгэж байгаа, хамгийн өндөр хандалт, ашиглалттай АНУ-ын Хан Академийн нээлттэй сургалтыг мэргэжлийн багш нарын оролцоотойгоор монгол хэлнээ орчуулан,  багш сурагчид, эцэг эхчүүд, бие даан суралцагчдад нээлттэйгээр ашиглах боломжийг бүрдүүллээ.  http://mn.khanacademy.org

New Picture (3)Хан Академийн нээлттэй сургалт нь видео хичээлээс бүрдсэн мэдээллийн сан төдий зүйл биш сургалтын агуулга, арга зүй, үнэлгээг бүхэлд нь хамарсан сургалтын систем юм.

New Picture (2)

Хан Академийн нээлттэй сургалтыг ашигласнаар багш нар сурагч бүрийг суралцахуйгаа удирдахад нь чиглүүлэх, хичээл
зүтгэлийг нь үнэлэх, тэдний бие даан суралцаж буй арга барилыг хянах, сурагч бүхийг хувийн онцлогт нь тохируулан сургах, сурагч бүрд анхаарал хандуулснаар тэдэнд урам өгөх боломжийг олгож байгаа бол сурагчийн хувьд өөрийн хувийн хэмнэлд тааруулан сурах, суралцахуйгаа өөрөө удирдах, хичээл хоорондын холбоо хамаарлыг илүү гүнзгий, илүү баттай ойлгох, тодорхой ойлголтыг хангалттай сайн эзэмшсэн сурагч хараахан ойлгож эзэмшээгүй нэгэндээ туслан дэмжих зэрэг чухал давуу талыг олгож байна.

New Picture (6)Суралцагсад бүтээлчээр бие даан суралцах арга барил эзэмшиж, ойлгосноо амьдралд хэрэглэх бодит ур чадвартай болох төдийгүй сургалтын агуулга, арга зүй нь өнөөгийн сургалтын системийн шийдвэрлэж чадахгүй асуудлуудыг шийдэж, багшийн ажлын ачааллыг хөнгөвчилж байгаа тул Хан Академийн нээлттэй хичээлүүдийг дэлхийн 190 орчим орон 40 орчим хэл дээр орчуулж, сургалтандаа нэмэлт хэрэглэгдэхүүнээр ашиглаж байна.

New Picture (5)Хан Академийн видео хичээлүүд, нээлттэй сургалтын системийг орчуулж, ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг үе шаттайгаар чадавхжуулсан нь нээлттэй боловсролын үндэсний тогтолцоог нээлттэй мэдлэг, боловсролын үзэл санаа, арга хэлбэрээр баяжуулж, багш нарын ажлын ачааллыг хөнгөвчилж, суралцагчдад тохиолдох хүндрэлийг хялбар шийдэх, хичээлийн хоцрогдол арилгахад дэмжлэг болох сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүнийг бий болголоо.

New Picture (4)Cургалтын цөм хөтөлбөрийн агуулга болон энэхүү хөтөлбөрийн дагуу бэлтгэгдэн гарсан дэлхийн түүх, математикийн сурах бичгүүдийн агуулгыг Хан Академийн монгол хэлнээ орчуулагдсан видео хичээлийн агуулгатай харьцуулж үзэхэд агуулга, арга зүйн хувьд суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөртэй 95 хувь нийцэж байгаа нь цөм хөтөлбөрийн хэрэгжилт,  багшлах, суралцах арга зүйн шинэчлэлд дэмжлэг болж байна.

 

Leave a Reply