Бидний тухай

НЭЭЛТТЭЙ МЭДЛЭГ БОЛОВСРОЛЫН САН

Сан нь төрийн байгууллага, хувийн хэвшил, олон нийтээс санхүүжүүлэлтийн эх үүсвэр бүрдүүлж, хамтын ажиллагааны шинэ сувгийг бий болгох замаар нээлттэй боловсрол, түүх, соёлын төсөл, санаачилга, үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлж, дараах үйл ажиллагааг явуулж байна. Нээлттэй мэдлэг, боловсролын төсөл, санаачилгуудыг Монгол Улсад хэрэгжүүлж, зохион байгуулна.

  • Сангийн зорилгод нийцсэн төслийг төрийн байгууллагаас хэрэгжүүлэхэд оролцож, хамтран ажиллана.
  • Сангийн зорилгод нийцсэн бол хувь хүнээс явуулж байгаа боловсрол, соёл, эрдэм шинжилгээ, судалгааны  ажил буюу оюуны өмчийн үйл  ажиллагааны зардлыг санхүүжүүлнэ.
  • Сангийн зорилгод нийцсэн дотоод, гадаадын болон олон улсын байгууллагатай харилцаа тогтоон хамтран ажиллана.
  • Сангийн зорилгод нийцсэн нийгэмд тустай үйл ажиллагааг урамшуулна.