АШИГЛАХ ЖУРАМ

1. Нөхцөл

1.1 Хэрэглэгч Learn.ONE сайтын (цаашид Дижитал Академи гэх) цахим сургалтын талбарыг (цаашид Талбар гэх) ашиглаж эхэлснээр ашиглах нөхцөл ба журмыг хүлээн зөвшөөрсөнд тооцох ба ашиглах журам хийгээд холбогдох хууль журмуудын хүрээнд хариуцлага хүлээхэд бэлэн гэдгийг нотолно. Хэрэв та энэ нөхцлийг зөвшөөрөхгүй байгаа бол талбарыг ашиглахыг хориглоно. Энэ талбарт байгаа материалууд зохиогчийн эрхийн болон оюуны өмчийн хуулиар хамгаалагддаг.

1.2 Багш зөвлөхүүд Дижитал Академийн талбарт өөрийн курс, онлайн хичээлийг байршуулж болно. Курс онлайн хичээлийн үнэн зөв байдал, чанарыг багш өөрөө хариуцах ба үнээ өөрөө тогтооно. Багш зөвлөхтэй хамтран ажиллахдаа Дижитал Академи тусдаа гэрээ байгуулна.

2. Лиценз ашиглах

  1. Энэхүү ашиглах зөвшөөрөл нь талбарт байгаа материалуудыг зөвхөн ашгийн бус зорилгоор өөртөө хуулах, татаж авах зэргээр ашиглахад зориулсан ба зохиогчийн эрхийг шилжүүлэх болон дараах нөхцөлд хориотой. Үүнд:
    1. Материалуудыг хуулах, өөрчлөх;
    2. Материалуудыг ашгийн зорилгоор ашиглах, нийтэд түгээх;
    3. Академийн талбарт харъяалагдах ямар нэгэн програмын кодыг задлах, өөрчлөхийг оролдох;
    4. Материалууд дээрх зохиогчийн эрхийн болон өмчлөлийн бусад тэмдгийг арилгах;
    5. Материалуудыг бусдад дамжуулах, эсвэл өөр серверт "толин сайт" үүсгэж байршуулах.
  2. Хэрэглэгч дээрх заалтуудын аль нэгийг зөрчсөн тохиолдолд талбарт хандах эрх автоматаар хаагдах ба Сайтын зүгээс хэрэглэгчийн бүх эрхийг хаах эрхтэй. Хэрэглэгч эрхээ хаалгасан тохиолдолд өөрт байгаа хуулж, татаж авсан материалуудаа электрон, файл бүх хэлбэрээр нь устгах ёстой ба хуулбар авч үлдэж цаашид ямар нэгэн байдлаар ашиглаж болохгүй.

3. Хязгаарлалт

Дижитал Академи болон түүний нийлүүлэгчид талбарт байршиж байгаа материалуудыг ашиглах болон ашиглаж чадахгүйгээс үүдсэн ямар нэгэн гэмтэл, алдаа зэрэгт хариуцлага хүлээхгүй. Гэмтэл гэдэгт мэдээлэл эсвэл ашгаа алдсан, бизнест саад учирсан зэрэг орно. Дижитал Академи болон эрх бүхий хүмүүст амаар, бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байлаа ч хариуцлага хүлээх шалтгаан болохгүй. Зарим хуулийн заалтад санаатай болон санамсаргүй учруулсан гэмтэл хохиролд хязгаарлалт тавихыг зөвшөөрдөггүй ч энэ заалт Дижитал Академийн хэрэглэгчид хамаарахгүй.

4. Алдаа мадаг ба засвар өөрчлөлт

Дижитал Академийн талбарт байгаа материалууд техникийн, хэвлэлийн, фото зургийн алдаатай байж болно. Дижитал академид багш зөвлөхүүд онлайн курс хичээлээ байшуулах нь нээлтэй бөгөөд талбар дахь материалуудад үнэн зөв, бүрэн, хамгийн шинэ гэсэн баталгааг Дижитал Академийн зүгээс өгөхгүй. Дижитал Академи нь талбар дахь материалуудаа ямар нэгэн мэдэгдэл хийлгүйгээр өөрчлөн засч болно, мөн талбар ашиглаж буй багш зөвлөхүүд өөрийн курсын алдаа мадаг, өөрчлөлт шинэчлэлтийг хариуцна.

5. Холбоосууд

Дижитал Академи нь өөрийн талбар дахь бүх холбоосууд болон холбоосуудын цаана байгаа агуулгыг шалгаж баталгаажуулдаггүй учир Талбарт буй холбоос нь баталгаатай манай мэдээлэл гэж ойлгож болохгүй. Эдгээр холбоос дээр дарж тухайн мэдээлэлд шилжиж байгаа нь хэрэглэгчийн өөрийн сонголт төдийгүй хэрэглэгч өөрөө эрсдлийг нь хариуцна.

6. Талбарыг ашиглах нөхцлийг өөрчлөх

Дижитал Академи нь урьдчилан мэдэгдэлгүйгээр ашиглах нөхцлийг хэзээ ч өөрчилж болно. Хэрэглэгч энэхүү талбарыг ашигласнаар хамгийн сүүлд шинэчлэгдсэн Ашиглах журмыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

7. Маргааныг шийдвэрлэх

Дижитал Академи ба талбартай холбоотой ямар нэгэн маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Шинэчлэгдсэн огноо: 2021 оны 10-р сарын 01.